Хятадын бүс нутгийн Англи хэлний телевизийн анхны суваг 28-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотно нэвтрүүлгээ эхлэсэн байна. Энэ сувгаар гол нь гадаад орны соёлын шилдэг бүтээлүүд болон мөн Гуанжөүгийн орон нутгийн түүх соёлын онцлогыг танилцуулах болно.
Англи хэлний нэвтрүүлгийн энэ сувгыг Гуанжөү телевиз эрхэлж байна. Энэ суваг нь Жүжян мөрний гурвалжин хойгийн газар нутгаар голлон бүхийл Хятадын өмнөд нутгийг хамарч, мэдээ, зөвлөмж , соёл, цэнгүүн зэрэг дөрвөн том сэдвээр өдөрт 18 цагийн нэвтрүүлэг явуулж байх юм байна. /Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав/
|