• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 15:17:59    
Хятад Америк хоёр орон оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагааг таслан зогсоох талаар хамтын ажиллгагаагаа эрчимжүүлэх ёстой

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Худалдааны Яамны сайд Бө Шилай Америкийн Худалдааны Яамны сайд Карлос Гутиеррезтэй 28-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийхдээ, Хятад Америк хоёр орон оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагааг таслан зогсоох талаар харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж тэмдэглэсэн байна.

    Бө Шилай хэлхэдээ, Хятад улс хуурамч компакт диск үйлдвэрлэхийг хатуу хориглож, хэрэглээний зах зээл болон төрөл бүрийн үзэсгэлэн яармаг дээр нэрт маркийн бүтээгдэхүүнийг тууштай хамгаалан, оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагаагтаслан зогсооход хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. Хятадын талын гаргасан хүчин чармайлт, олсон амжилтыг гүйцэд олж харахыг Америкийн талд хүсэж байна. Оюуны өмчийн эрхэнд халдах явдал нь Хятад Америкт бүр оршиж байгаа дэлхийн чанартай асуудал болно. Хятад Америк хоёр тал оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагааг таслан зогсоох талаар харилцаа, хамтын ажиллгагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.

    Гутиеррез хэлэхдээ:, хоёр талын худалдааг хөгжүүлэхийн тулд Хятадын авч явуулж байгаа идэвхтэй арга хэмжээг Америкийн тал анхааралдаа авч байна. Хятадын талтай ойлголцол, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байна гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/