Хятадын төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн албын төлөөлөгч Ли Вэй-и 29-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Тайваний эрх баригчид хоёр эргийн соёлын харилцаанд харшилж байгаа үйл ажиллагаагаа түргэн өөрчилж, хоёр эргийн харилцааны хөгжилд тус төхөм үзүүлэхийг хүсч байна гэжээ.
Ли Вэй хэлэхдээ, Эх газрынхан хоёр эргийн соёлын схарилцааг идэвхтэй дэмжсээр ирсэн бөгөөд Тайваний эх орон нэгтэй хүмүүсийн Эх газарт ирж очиход нь тус дөхөм үзүүлж идэвхтэй дэмжиж ирсэн юм. Гэтэл Тайваний эрх баригчид хоёр эргийн харилцаанд саад учруулж байна. Тайваний эрх баригчид энэ зүй бус ажиллгаагаа өөрчилж, хоёр эргийн эх орон нэгтэй хүмүүсийн харилцаа хамтын ажиллагааны хүсэл эрмэлзлийг биелүүлэхийг хүсч байна гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|