Эх газрын ах дүү нараас Тайваны ах дүү нарт бэлэглэсэн хоёр хулсны баавгайг тайваньд амжилттай хүргэж чадах эсэх нь Тайваны эрх баригчидаас шалтгаалж байна гэж Хятадын төрийн зөвлөлийн Тайваны хэрэг эрхэлсэн албаны хэвлэлийн төлөөлөгч Ли Вэй-и 29-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Ли Вэй-и хэлэхдээ, энэхүү хос хулсны баавгай нь хоёр эргийн ах дүү нарын элэг нэгтэй дотно сэтгэлийг харуулж байгаа юм. Тайваны эрх баригчид хулсны баавгайг Тайванд хүргэхэд улс төрийн зорилгоор саад учруулаж, хоёр эргийн ах дүү нарын сайхан сэтгэлийг сэвтээхгүй байхыг хүсэж байна гэжээ.
Өнгөрсөн жилийн 5-р сард, эх газрынхан Тайваны ах дүү нарт хос хулсны баавгай бэлгэлнэ гэж мэдэгдсэн бөгөөд мөн оны 1-р сард бэлэглэх хулсны баавгайгаа сонгон тогтоосон байна. /Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав./
|