Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг хариуцсан албын төлөөлөгч Ли Вэй-и Бээжинд хэлэхдээ, Тайваний эдийн засаг өнөөгийн хөгжлийн байдлаа хэвээр хадгалж байгаа нь хоёр эргийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаатай нягт холбоотой юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр эргийн ахан дүүсийн хамтын хүсэл эрмэлзлэл, язгуур ашиг сонирхолд нийцэх юм. Үүнийг эх газрынхан нааштай арга хэмжээ авч урагш ахиулж байгаа юм гэжээ. Эдийн засгийн жам тогтолцоог зөрчиж, улс төрийн ямар нэгэн зорилгоор хоёр эргийн хамтын ажиллагаанд зориуд хязгаар тавьж, эвдэн бусниулах үйл ажиллагаа явуулах нь эцэсийн бүлэгт Тайваний эдийн засаг, Тайваний ард иргэдийн ашиг сонирхлыг хохироох юм гэж Ли Вэй-и онцолжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|