Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын орлогч дарга Фэн Жяньжүн 29-нд Бээжинд хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын засгийн газар Хятадын нийт тосгоны 6-ны 1 хувьд нь сагсан бөмбөгийн нэг талбай, ширээний теннисийн 2 ширээтэй болгохоор чармайна гэжээ.
Фэн Жяньжүнгийн зарласан энэ зорилт нь Хятадын засгийн газар тариачдын биеийг чийрэгжүүлэх нөхцлийг сайжруулахаар боловсруулан тогтоосон урт хугацааны төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг болно. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|