• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 17:35:46    
Хятад Америк яриа хэлэлцээгээр дамжин худалдааны санал зөрилдөөнөө зохицуулах ёстой

Хятадын Олон Улсын Радио

     Хяатад Америк хоёр орон найрсаг, шудрагаар яриа хэлэлцээ хийж хоёр талын худалдааны дунд оршиж байгаа зарим зөрчил маргаанаа зохицуулж, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харицаа үргэлжилэн хөгжихийг баталгаажуулах ёстой гэж Америкийн худалдааны яамын сайд Карлос Гүтеррез 29-ний өдөр Бээжинд хэлсэн байна.

     Америкийн худалдааны холбооны түүнд зориулсан өглөөний зоог дээр Карлос Гүтеррез хэлэхдээ, Америк нь Хятад улстай байгаа одоогийн хамтын ажиллагааны харицааг дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд бүтээлч арга хэмжээгээр энэ харицааны цаашидын хөгжлийг баталгажуулахыг хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад Америкийн худалдааны харицаанд хэдийгээр алдагдал гарч, зах зээлд оруулахыг зөвшөөрөх болон оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг талд асуудал оршиж байгаа боловч, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хөгжил нь эдгээр асуудалд нөлөөлөгдөхгүй байх ёстой гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ, Хятад Америк нь бүр хоёр талын худалдааны дундаас ашиг хүртэж байна. Иймээс Хятад Америк хоёр орон эдийн засаг, худалдаанаас ашиг хүртэж байгаа юм. Иймээс Хятад Америкийн худалдааны харилцааны хохирол нь Хятадын хөгжлийг харшилх тэдийгүй мөн ч Америкийн эдйин засагийн үйлдвэрлээлд назгай нөлөө учруулах болно гэжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав./