2006 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ 8 хувь орчим байх болно гэж НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нийгмийн зөвлөлийн 30-ны өдөр Бээжинд нийтэлсэн "2006 оны Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нийгмийн хураангуй байдал" гэсэн тайланд тооцоолсон байна.
Энэ онд Хятадын экспорт болон хөрөнгө оруулалтын өсөлт удаашрах болно. Хятад улс эрчим хүчний зарцуулалт ихтэй аж үйлдвэрээс оюуны чадвахитай үйлдвэрлэл хөгжүүлэх замд шилжих болно. Хувийн хэвшлийн салбар энэ явцад нааштай үүрэг гүйцэтгэх болно гэж энэ тайланд төсөөлсэн байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|