Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Австралид албан ёсны найрсаг айлчлал хийхээр 4-р сарын 1-ний өдөр Бээжингээс мордлоо. Дараа нь тэрээр мөн бүгд найрамдах Фижи улс, Шинэ Зиланд болон Кампуч зэрэг улсад албан ёсны айлчлал хийх болно.
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Австралийн Ерөнхий сайд Жон Ховард, бүгд найрамдах Фижи улсын Ерөнхийлөгч Лайсения Кюрасе,, Шинэ Зиландын Ерөнхий сайд Хелен Клак болон Кампучийн Ерөнхий сайд Хунь Сений урилгаар энэ дөрвөн оронд айлчилж байгаа юм.
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Австралид байгаа хугацаандаа Австралийн тэнгисийн баруун эргийн Перц хот болон нийслэл Канберра зэрэг газруудтай танилцах юм байна.
Тэрээр мөн бүгд найрамдах Фижи улсад болох Хятад- Номхон далайн орнуудын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцоно. \Номин орчуулж, Буян хянав\
|