• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-01 18:06:10    
Хятадын үндэсний номын сан нийтийн үйлчилгээд зориулсан ажиллагаа өрнүүлж байна

Синьхуа Агентлэг

    Сүүлийн жилүүдэд, Хятадын үндэсний номын сан нийтийн үйлчилгээд зориулсан ажиллагаа зохион байгуулж, үйлчилгээгээ сайжруулан, үйлчилгээний орон зайг идэвхтэй өргөтгөж байна.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын үндэсний номын сангийн үйлчилгээ нь нийтэд хандсан, нээлттэй байх болон дижиталжсан зэрэг тодорхой онцлогтой юм, дижиталын эх үүсвэртэй вэб сайтын үйлчилгээ явуулж, зохиогчийн эрхгүй дижиталын эх үүсвэрийг нээлттэй байлган, Хятад даяарын уншигчид үнэ төлбөргүй үйлчилгээ хангах болно. Үндэсний номын сан нь бас олон нийтийн соёл боловсрол хүртэх эрх ашгийг баталгаажуулахыг чухалд үзэж, тариачин ажилчин нарт боидтой ашиг олгохын тулд, ажилчидын тогтмол хэвлэлийн уншлагын өргөө ажиллуулсан. Тахир дутуу хүмүүст зориулсан уншлагын өргөөний үйлчилгээг хангаж, хараагүй хүүхдийн сургуульд ном, CD хүргэж байна. Бас үзэж сонирхох, үзэсгэлэн, лекц, хүүхдийн мальтимедиа уншлагын өргөөний үйлчилгээ зэрэг арга хэлбэрээр, хүүхдүүдэд олон янз хэлбэрийн соёл боловсролын арга хэмжээг зохион явуулсан юм.

    Үүнээс гадна, уг номын сан нь үндэсний байгууллагад хууль тогтоох, бодлого тогтоох үйлчилгээний салбарыг өргөтгөж, удирдах хүмүүсийн оролцох төрийн чухал чухал үйл ажиллагаа, бодлого тогтоох судалгаа болон БХАТИХ жич УТЗЗ-ын бүх Хятадын хорооны жил тутамын чуулганд зөвлөх үйлчилгээ хангах болно. \Алтаннавч орчуулж, Буян хянав\