• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-02 14:11:06    
Нөөц баялаг болон эрчим хүчний эрэлт хангалтын урт хугацааны тогтвортой харилцаа тогтоож болно

Хятадын Олон Улсын Радио

    Хятад Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Австралийн Пертэд хэлэхдээ, Хятад Австрали хоёр орон нөөц баялаг болон эрчим хүчний эрэлт хангалтын урт хугацааны тогтвортой харилцаа тогтоож болох юм гэжээ.

    Амстралийн Аж Үйлдвэр, Аялал Жуулчлал болон Нөөц Баялгийн Яамны сайд Лан Макфарланын хийсэн улс орныхоо нөөц баялгийн байдлын тухай танилцуулгыг сонссоныхоо дараа, Ерөнхий сайд Вэнь Жябао ингэж илэрхийлжээ. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Австрали хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд нөөц баялаг болон эрчим хүчин нь чухал салбар болж байгаа юм.

 

    Хоёр орны нөөц баялаг, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа бол эрх тэгш, харилцан ашигтай үндсэн дээр тулгуурлагдсан байх хэрэгтэй. Австрали бол байгаийн нөөц баялаг ихтэй, шинжлэх ухаан техник дэвшсэн, эдийн засаг хөгжсөн орон юм. Зах зээл ихтэй, хүн ам олонтой, хөгжлийн нөөц хүчин асар их Хятад орон нь Австралийн эрчим хүч болон нөөц баялаг экспортлох чухал том зах болж байна. хоёр орон хоорондын хамтын ажиллагаа нь бүтээгдэхүүн нийлүүлэхэд л хязгаарлагдахгүйгээр бас нөөц баялаг, уул уурхай олборлох, уул уурхайн барилга байгуулалтын үр ашгийг нь нэмэгдүүлж бохирдуулалт бий болгохыг багасгах, үйлдвэрлэлийг аюулгүй байдалд явуулах, эрчим хүч, цэвэр эрчим хүч болон орлуулж болох эрчим хүч зэргийг нээн ашиглах зэрэг талд хүртэл өргөтгөж болох юм гэжээ.

    Хятад улсын эдийн засаг тогтуунаар түргэн хөгжиж байгаа нь Хятад улсын ард иргэдэд ашигтай төдийгүй бас Хятад Австралийн эдийн засгийн хамтын ажиллагаанд ч ашигтай юм. Энэ утгаар нь Хятад улсын эдийн засгийн хөгжлийг хоёр орны ард иргэдэд ашигтай байгаа юм гэж хэлэх ёстой гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\