Хятад улсын дарга Хү Жиньтао 3-ны өдөр Бээжинд Туркменстаны ерөнхийлөгч Сапармурат Ниязовтой хэлэлцээ хийж, хоёр орны бүх салбарын солилцоо хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, хоёр орны найрамдал хамтын ажиллагааны харилцааг шинэ зуунд бүх талаар хөгжүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Туркместаны ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг Хятадын тал дэмжиж, түвийг сахих бодлого баримтлан, дотоодын баөйдлаа тогтвортой болгож, үндэстэний эдийн засгаа хөгжүүлэхээр чармайж байгаа Туркменстаныг дэмжинэ гэж Хү Жиньтао илэрхийлсэн байна.
Туркменстаны тал нэг Хятад улсын бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлэх болно гэж ерөнхийлөгч Ниязов хэлсэн байна. \Цэцэн орчуулав\
|