Бээжингээс Шанхай хүрэх хурдны төмөр замыг байгуулж эхэлсэн бөгөөд төсөлөхөд 2010 онд ашиглалтанд оруулах болно гэж Хятадын төмөр замын яам 3-ны өдөр мэдээлсэн байна.
Хятадын Засгийн газар өнгөрсөн сард Бээжин Шанхай хоорондын хурдны төмөр замыг байгуулах төслийн бичгийг батлан зөвшөөрсөн бөгөөд энэ замыг өндөр хурдатай замын техникээр байгуулах болно.
Хятадын төмөр замын яам тэмдэглэхдээ, Бээжингээс Шанхай хүрэх уг төмөр зам нь зорчигчид тээвэрлэх тусгай зориулалттай юм, цаг тутам 350 километр хурдлах ба нийтдээ нь 5 цаг явж Шанхай орох юм, Одоогийнхтой харьцуулвал 9 цаг хэмнэх болно гэжээ.\Урьхан орчуулж Номин хянав\
|