БХАТИХ-ын байнгийн хорооны дарга Ү Бангүө 4-ний өдөр Бээжинд Туркменстаны Ерөнхийлөгч Сапармурат Нязовтой уулзах үе хэлэхдээ, Хятад улс Туркменстантай эдийн засаг худалдаа, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэх болно гэж илэрхийлсэн байна.
Туркменстан нэг Хятадын бодлогыг үргэлжлэн баримтлаж, хоёр парламентын хэлхээ холбоог эрчимжүүлэн, урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг хүсч байна гэж Нязов хэлсэн байна. \Номин орчуулж, Буян хянав\
|