Шудрага, уян хатан байр суурь баримтлаж, зургаан талын хэлэлцээг эртхэн сэргээхийн тулд цаашид хүчин чармайлт гаргахыг зургаан талын хэлэлцээний холбогдох талуудад хүсч байна гэж Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 4-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, зургаан талын хэлэлцээг сэргэж чадалгүй хэдэн сар өнгөрлөө. Америк болон умард Солонгосын хооронд үл итгэлцэх байдал бий болж, зарим асуудлын талаар санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүй байгаа нь хэлэлцээ мухардмал байдалд орсны гол шатлгаан юм гэлээ. Солонгосын хойгийн цөмийн асуудлын гол тал бол умард Солонгос болон Америк болно. Өнөөгийн зохих бэрхшээлтэй байдалд, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтод хүрэхийг баримталж, яриа хэлэлцээ хийж байгаад энхийн аргаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахыг зорьж, зургаан талын хэлэлцээг эртхэн сэргээхэд тус дөхөм үзүүлж, түүнийг нааштай ахицад хүргэх хэрэгтэй. Зургаан талын хэлэлцээ болон Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи гол зохицуулагч болсны хувьд Хятадын тал нааштай, шаргуу хүчин чармайлт гаргасаар байгаа юм гэж тэрээр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|