Хятад улс гадаад валютын нөөцөөр хөөцөлдөхгүй гэж Хятадын төв банк болох Хятадын ардын банкны дэд ерөнхийлөгч хатагтай Ү Шяолин 5-ны өдөр мэдэгдсэн байна.
Энэ оны 2-р сард Хятадын гадаад валютын нөөц 853 тэрбум 600 сая ам долларт хүрч, Японоос давсан байна. Ү Шяолин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын гадаад валютын нөөц түргэн нэмэгдсэн нь урт хугацааны турш Хятад улс гадаад хөрөнгө татан оруулахыг анхаарч, экспортын худалдааг урамшуулах бодлого болон гадаад валютын удирдлагын ерөнхий үйлдлийн үр дүн болно гэжээ. Улс хоорондын орлого зарлагын алдагдал сайнгүй хэдий ч ашиг нь хэт их болох бас сайн биш юм. Ийм болохоор Хятад улс эдийн засгийн зохицуулалт хийх чухалтай гэж тэрээр үзсэн байна.
Ү Шяолин цааш нь хэлэхдээ, гадаад валютын бодлогын талаар Хятадын ардын банк гадаад валюттай байх болон хэрэглэх бодлогын хязгаарлалаас аажмаар чөлөөлж, улс орон голцуу гадаад валюттай байхаас хүн ард ч нэн олон гадаад валюттай байх болгно гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|