• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-05 17:40:12    
Европын худалдан авагчид Хятадын гутлыг худалдан авахаар байна

Синьхуа Агентлэг

    Энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Европын холбоо Хятадын арьсан гутлаас хямдаар борлуулахын эсрэг татварыг түр авах байсан хэдий ч, Европын худалдан авагчид Хятадын үйлдвэрлэсэн гутлыг авах маш их сонирхолтой байгаа юм.

    Өөр мэдээнд тэмдэглэсэнээс үзэвэл, Европын гутлын төрлийн жижиглэнгийн худалдааны холбооны захирал ноён Массимо Донда Европын худалдан авагчидыг дагуулж, энэ сарын 15-ны өдөр Хятадын Гуандүн мужийн Гуанжөү хотод болох Хятадын экспортын барааны яармаг болон 21-ний өдөр Гуандүн мужийн Дүнгуаньд болох олон улсын гутлын үзэсгэлэн, гутал үйлвэрлэх машины үзэсгэлэнд оролцох болно. Европын худалдан авагчид нь бас Хятадын гутлын үйлдвэртэй хамт дэлхийн болон Европын гутлын ажил төрлийн худалдааны хөгжлийн хандашийг шинжлэн судлах болно.

    Өнөө Хятад улс гутал үйлдвэрлэх хийгээд экспортлох хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм. Тун саяхан Европын холбооны комиссоос гаргасан арьсан гутлыг хямдаар борлуулахын эсрэг анхны төслөөр, 4-р сарын 7-ны өдрөөс эхлэн Хятад болон Вьетнамын үйлдвэрлэсэн арьсан гутлаас хямдаар борлуулахын эсрэг татварыг хагас жилийн хугацаатай авахаар төлөвлөж байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\