Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Хелен Клакийн урилгаар, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 5-ны орой Шинэ Зеландийн нийслэл Веллингтонд хүрэлцэн очиж албан ёсны айлчлал хийж байна.
Шинэ Зеландийн Ерөнхий сайд хатагтай Хелен Клак нисэх онгоцны буудалд Ерөнхий сайд Вэнь Жябаог угтах ёслол хийсэн байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Ерөнхий сайд Клактай хэлэлцээ хийж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны харилцаа болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар санал бодлоо солилцно.
Ерөнхий сайд Вэнь Жябао Фижид хийсэн айлчиллаа 5-ны үдээс хойно дуусгаад, Шинэ Зеланди очиж айлчилж байгаа юм.
Фижид айлчилсан хугацаанд Вэнь Жябао Фижи улсын Ерөнхий сайд Лайсениа Чарасетай хэлэлцээ хийж, хоёр тал Хятад Фижийн хамтын ажиллагааны чухал түншийн харилцаа тогтоон хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд хоёр орны засгийн газар хамтарсан сонсгол мэдээ нийтэлсэн байна. Фижийн Ерөнхийлөгч Илойло ч Вэнь Жябаотай уулзсан байна. Энэ нь Хятадын Ерөнхий сайд анх удаагаа өмнөд Номхон далайн аралт улсаар айлчилсан болно.
Үүнээс гадна Вэнь Жябао Нандид болсон Хятад Номхон далайн аралт улсуудын эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний анхдугаар хурлын нээлтийн ёслолд оролцсон бөгөөд үг хэлж, Номхон далайн аралт улсуудад авч байгаа Хятадын бодлогыг нарийн тайлбарлаж, ирээдүйд чиглүүлсэн Хятад болон аралт улсуудын харилцааг хөгжүүлэх бодитой санал зөвлөмж дэвшүүлсэн байна.
Хятад болон Номхон далайн 8 аралт улс уг хурал дээр эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. Уг хөтөлбөрт тэмдэглэхдээ, засгийн газрын өндөр хэмжээний айлчлалаар хоёр талын зөвшилцлөө эрчимжүүлэн, боловсронгуй болгож, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ салбар шинэ зам сувгийг тогтоох бөгөөд олон талт эдийн засаг худалдааны зөвшилцлийн тогтолцоог хайн хэлэлцэж байгуулахыг олон орон зөвшөөрч байна гэжээ. \О.Дарамбазар, Урьхан нар орчуулж, Буян хянав\
|