Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Номхон далайн аралт улсуудын чуулга уулзалтын ээлжит дарга, Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Мишаел Томас Сомаретой Фижи улдсын Нандид уулзахдаа, Хятадын тал хөнгөлөлттэй бодлого, ара хэмжээнүүд авч, Номхон далайн аралт улсуудын эдийн засаг болон нийгмээ бүх талаар үргэлжлэн хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ гэж тэмдэглэжээ.
Нэг Хятад улсын бодлогоо цаашид хэлбэрэлтгүй баримталж, Тайваньтай албаны талаас ямарваа харилцаа хийхгүй, Хятад улсын энх тайвнаар нэгдах их үйлсийг дэмжинэ гэж Номхон далайн аралт улсуудын удирдагчид илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|