Азийн Хөгжлийн банкны 6-ны өдөр нийтэлсэн " 2006 оны Азийн хөгжлийн ирээдүй" гэсэн тайланд тэмдэглэхдээ: Хятадын Ардын банк болон Худалдааны банк ноднин жилийн сүүлчид валют солих наймаа хийсэн байна. Тэр хоёр банкны аралжааны ханшнаас нь зах зээлийн талаар ерөнхийлөн төсөөлөн бодоход, юаний ханш энэ жил 3% орчим өсөх болно гэжээ.
Хятад улс ноднины 7-р сараас зах зээлийн эрэлт хангалгаар үндэс болгосон юаний ханшны хэлбэлзэлтийн дүрэм хэрэгжүүлсэн юм. Түүнээс өмнө юаний ханш нь ам.долларын ханшны дагуу өсч буурч байсан юм. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|