Шинэ Зеландад айлчлаж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Хелен Клактай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Хэлэлцээний дараа хоёр орны Ерөнхий сайд хоёр талын хэлэлцээрийн гарын үсэг зурах ёслолд оролцсоны зэрэгцээ хамтаар сэтгүүлчидтэй уулзах болно.
Мөн өдрийн оройхон, Вэнь Жябао Шинэ Зеландын амбан захирагч хатагтай Силвиа Катрайт болон сөрөг намын удирдагч Дон Браштай уулзах болно.
Вэнь Жябао Хелен Клакийн урилгаар айлчлал хийхээр 5-ны орой Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотноо хүрэлцэн очсон байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|