Хятадын төмөр замын яамны ачаа тээврийн газрын орлогч дарга Сү Шүньхү сүүлийн үе Шанхайд хэлэхдээ, Хятад улс мужийн төв болон том дунд хотуудыг холбосон зорчигч тээврийн хурдны зам тавих болно гэжээ.
Тэрээр Хятадын олон улсын нүүрсний их хурал дээр хэлэхдээ, Хятадын Засгийн газрын баталсан "Дунд урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөөний" дагуу 2020 онд, Хятадын төмөр замын аялалын шугам 100 мянган километрт хүрч, гол гол замуудын зорчигч тээвэр болон ачаа тээврийн шугамыг тус тусад нь ажиллуулах юм. Зорчигч тээврийн тусгай шугамыг 12 мянган километр гаруй байгуулж, хурдын замын суудлын галт тэрэгний хурдыг цагт 200 километрт хурдалдаг болгох юм байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|