Хятадын статистикийн үндэсний газрын 6-ны өдрийн нийтэлсэн бүртгэлийн тоо сэлтэд харуулснаар, энэ оны нэгдүгээр улиралд Хятадын аж ахуйн газрын эздэд итгэх үзүүлэлт 133.1 хувь-д хүрч, энэ нь өнгөрсөн улирлынхаас 7.7 хувиар өссөн байна.
Энэ дүнг Хятадын адил бус ажил төрөл эрхэлж байгаа 19 мянга 500-н аж ахуйн нэгжид шинжилгээ судалгаа хийсний дараа гаргасан юм. Судалгааны энэ дүнд харуулснаар, үйлдвэр, барилга байгуулалт, зам харилцаа, тээвэр, санхүү, шуудан, бөөнийн болон жижиглэнгийн худалдаа зэрэг аж ахуйн нэгжүүдийн эздэд итгэх үзүүлэлт нь өнгөрсөн улирлынхаас зохих хэмжээгээр нэмэгдсэн байна.
Аж ахуйн нэгжийн эздэд итгэх үзүүлэлт гэдэг нь аж ахуйн нэгжийн эздийн эдийн засгийн гадаад орчин болон макро бодлогын талаархи ажиллагсадын үзэл бодол уридчилсан орон тоо зэрэг үзүүлэлтийг хэлдэг юм байна. \Номин орчуулж, Буян хянав\
|