• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-06 17:10:58    
Хятад - Шинэ Зеландын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна

Синьхуа Агентлэг

    Хятадын Засгийн газар болон Шинэ Зеландын Засгийн газар 6-ны өдөр Веллингтонд хамтын ажиллагааны үлэмжхэн хэлэлцээр баримт бичигт гарын үсэг зурсан байна. Шинэ Зеландад албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао болон Шинэ Зеландын ерөнхий сайд хатагтай Хелан Клак нар гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

    Эдгээр хэлэлцээр, баримт бичигт "Хятад Шинэ Зеландын эрүүгийн хэргийн хууль зүйн туслалцааны гэрээ" "Хятад Шинэ Зеландын засгийн газрын соёлын хэлэлцээр" зэрэг багтаж байна.

    Шинэ Зеландын иргэний агарын тээврийн компани Шинэ Зеландын хамгийн том хот Аокландаас Хятадын Шанхайд хүрэх шууд нисэлгийн замыг нээж, Шинэ Зеланд 2010 онд Шанхайд болох дэлхийн яармагт оролцох бөгөөд зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа гэж хоёр орон хамтаар мэдэгдсэн байна. \Урьхан орчуулж Номин хянав\