2006 онд Хятадын эдийн засаг 9.5 хувиар нэмэгдэх боломжтой гэж Азийн хөгжлийн банк 6-ны өдөр нийтэлсэн эдийн засгийн оны сэтгүүл "2006 оны Азийн хөгжлийн ирээдүй"-д үзсэн байна.
Азийн хөгжлийн банкны Хятадад суугаа төлөөлөгчийн газрын хангасан тайланаас үзвэл, Хятадын Засгийн газар энэ жил эдийн засгийн өсөлтийн зорилтоо санаачлагатай бууруулж, ажлын гол талаа нийгэм болон байгаль орчны дарамтыг багасгах талд шилжүүлсэн юм. Эдгээр дарамт нь голцуу сүүлийн жилүүдэд эдийн засаг түргэн хөгжсөнөөс болсон байна. Хэдэн жил дараалан хоёр оронт тоогоор нэмэгдээд, өнгөрсөн жил Хятадын эдийн засаг бас 9.9 хувиар нэмэгдсэн байна. Асар их экспортын хэмжээ болон хөрөнгө оруулалтын шаардлага нь эдийн засгийн түргэн өсөлтийг хангасан байна.
Уг тайланд тэмдэглэхдээ, энэ он ирэх он хоёр жилд Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 7.2 хувь болон 7 хувь байх болно. Өнгөрсөн жилийн 7.4 хувийг бодвол бага удаан болсон байна гэжээ.
Тайланд цааш нь тэмдэглэхдээ, Азийн хөгжиж байгаа орнуудын өсөлт нь нэлээд хэмжээнд Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгосын эдийн засгийн байдлаас хамаарана. Дээрх 3 орны эдийн засгийн өсөлтийн нийт хэмжээ нь Азийн бүс нутгийн ерөнхий өсөлтийн 66 хувийг эзлэх болно гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|