
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Веллингтон хотод Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Хелен Калаактай хэлэлцээ хийлээ. Хоёр тал хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай ажил хэрэгч, бүтээлч яриа хэлцэл хийж, 21-р зуунд харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх Хятад-Шинэ Зеландын бүх талын хамтын ажиллагааны харилцаа тогтоох талаар тун чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Ази номхон далайн бүс нутгийн чухал орон болсоны хувьд Шинэ Зеланд хийгээд Хятад улс нь орон нутгийн аюулгүй байдал, хөгжлийг хамгаалан аиулах чухал үүрэг хүлээж байгаа юм. Хоёр орон олон улсын чухал их асуудлаар адилхан буюу адиливтар байр суурь баримтлаж байна. Хятад-Шинэ Зеландын хамтын үзэл бодол болон ашиг сонирхол нь хоёр орны хамын ажиллагааг гүзгийрүүлэхэд бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна. Хятад-Шинэ Зеланд хоёр орон нь адил бус улс төрийн байгуулал, адил бус соёлын уламжлал болон түүхтэй орнуудын эвсэг зохицонгуй харилцаа, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээ болж болох юм гэлээ.
1 2
|