Гадаад явдлын яамын хэвлэлийн төлөөлөгч Лю Жянчао 6-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Америкийн худалдааны хамтарсан комисс нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал суурь юм. Хятадын тал удахгүй болох гэж байгаа хамтарсан комиссын хуралд амжилт хүсч байна гэлээ.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ү И, Америкийн худалдааны яамны сайд, худалдааны төлөөлөгч нартай хамтаар 4-р сарын 11-ны өдөр Вашингтон хотноо болох Хятад Америкийн худалдааны хамтарсан комиссын 17-р хуралдааныг даргалах болно.
Лю Жянчао хэлэхдээ, Энэ удаагийн хамтарсан комиссын хуралдаанаар хоёр тал эрх тэгш харилцан ашигтай үзэл санааны дагуу өөр өөрийнхөө сонирхож буй асуудлаа ярилцана гэдэгт Хятадын тал найдаж байна гэлээ.
Тэрээр бас хэлэхдээ, Хятад Америк хоёр орон нь эдийн засаг худалдааны чухал түнш юм. Өнөө Америк улс нь Хятадын худаалдааны хоёрдохь том түнш байж, Хятад улс нь Амеркийн экспортын дөрөвдөх том зах болоод байна. Хятад Амеркийн эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орон хийгээд хоёр орны ард иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэжээ. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|