• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-07 15:07:47    
Хятад улс валютын нөөцөөр дэлхийд тэргүүлж байна

Синьхуа Агентлэг

    Хятад улс валютын нөөцөөр дэлхийд тэргүүлсэн явдалд идэвхтэй байр суурь баримтлах ёстой гэж Азийн хөгжлийн банкны Хятадад суугаа төлөөлөгчидийн газрын ахлах эдийн засагч Тан Минь 6-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

    Хятадын валютын нөөц 2-р сарын сүүлчээр 853 тэрбум 600 сая ам. долларт хүрсэнээр, Хятад нь Японоос давж дэлхийд хамгийн их валютын нөөцтэй орон болсон байна.

    Тан Минь хэлэхдээ, Хятад улс валютын нөөцөөр дэлхийд тэргүүлсэн нь голцуу гадаад худалдааны ашиг, гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалт хийгээд Хятадын нээлтэй хөрөнгийн захад оруулсан гадаадын шууд буюу дам хөрөнгө оруулалтын үр дүн юм гэжээ. Хятад улс макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, валютын асар их нөөц нь мөнгөний бодлогод нөлөөлсөнөөс болж, инфляц өсөх зэрэг эрсдэл гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж тэрээр санал болгосон байна.

    Үүнээс өмнө, Хятадын ардын банкны Ерөнхийлөгч Жөү Шяочуань валютын нөөцийн тухай ярих үе хэлэхдээ, нэг хүнд оногдох дундаж хэмжээний хувьд Хятадын валютын нөөц нь тийм ч их биш юм гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\