Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао Шинэ Зеландад хийсэн айлчиллаа дуусгаад, Кампуч орж албан ёсны айлчлал хийхээр 7-ны өдөр мордлоо.
Вэнь Жябао Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Хелен Клакийн урилгаар 5-ны орой Веллингтон орж, Шинэ Зеландад айлчилсан юм. Айлчиллын хугацаандаа Вэнь Жябао, Хелен Клактай хэлэлцээ хийж, Хятад улс болон Шинэ Зеландын 21-р зууны харилцан ашигтай бүх талын хамтын амжиллагааны харилцаа тогооход холбогдуулан нийтлэг ойлголтонд хүрсэн байна. Вэнь Жябао бас Шинэ Зеландын амбан захирагч Силвиа Катврит болон Национал Намын удирдагч Дон Браштай тус тус уулзсан байна. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|