Нобелын эдийн засгийн ухааны шагнал хүртэгч А. Мунделл 6-ны өдөр Хятадын Шя мэнь хотод хэлэхдээ, Хятад Европын худалдааны зөрчил маргаанд Хятадын бүтээгдэхүүнд хэрхэн өөрийн өртгийн тооцоо хийх нь хямдаар борлуулахын эсрэг авах чухал асуудал болох юм гэжээ.
Европын эдийн засгийн хорооны дээд зөвлөхийн хувиар Мунделл хэлэхдээ, Хятад улс хямдаар борлуулахын эсрэг арга хэмжээ авхдаа бүтээгдэхүүндээ хэрхэн өөрийн өртгийн тооцоо хийх нь чухал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс нь ажиллах хүч болон нөөц баялагийн давуутай юм. Ажиллах хүч төвлөрсөн аж үйлдвэрт үйлдвэрлэлийн өөрийн өртөг нь Баразиль, Энэтхэг зэрэг орнуудаас их доор байдаг, Баразиль болон Энэтхэгийн өөрийн өртгийн тоо баримтаар тооцоолбол Хятадын үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн хямд борлуулах хэмжээ нь маш зохисгүй юм гэжээ. / Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав/
|