Хятадын эрсдэлийн хөрөнгө оруулалтын салбар нь өнөө түргэн хөгжиж, ирэх хоёр жилд хөрөнгө оруулах гол салбар нь шинэ эрчим хүч, биологийн шинжлэх ухаан техник болон интернетийн сүлжээ болж байгаа юм байна. Энэ мэдээг тун саяхан Шэнь Жэньд өндөрлөсөн Хятадын эрсдэлийн хөрөнгө оруулалтын 8-р чуулга уулзалтаас мэдээлсэн байна.
Эрсдэлийн хөрөнгө оруулалт гэдэг нь дээд шинэ техникийн салбарт хөрөнгө оруулахыг хэлж байна.
Хөрөнгийн эх үүсвэр нь голцуу банк санхүү, хувь хүн, компани зэргээс бүрэлдэх болно. Хятадын эрсдэлийн хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн нийтэлсэн "2005 оны Хятадын эрсдэлийн хөрөнгө оруулалтын салбарт хийсэн судалгааны тайлан" эрсдэлийн хөрөнгө оруулж байгаа 120 гаруй байгууллгад судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл, шинэ эрчим хүч, биологийн шинжлэх ухаан техник, интернетийн сүлжээ, цахилгаан холбоо болон байгаль орчны хамгаалалт зэрэг салбаруудыг хөрөнгө оруулах хамгийн ашигтай салбараар үзсэн байна. Үүнд 30-аас дээш хувийн эрсдэлийн хөрөнгө оруулалтын байгууллага нь шинэ эрчим хүчний салбарыг нэн ашиг хүртэх салбар гэж үзэж байна. / Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав/
|