Хятадын нефтийн аж үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах төсөл—Лань Жөүгийн нефть химийн байгаль орчныг хамгаалах ерөнхийлсэн төсөл энэ сарын сүүлчээр албан ёсоор эхлэх болно гэж сурвалжлагч Хятадын нефтийн аж үйлвэрийн Лань Жөүгийн салбар компаниас мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, байгаль орчныг хамгаалах уг төсөлд ирэх гурван жилийн хугацаанд 1 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулж, Лань Жөүгийн нефть химийн аж үйлдвэрийн байгаль орчныг сайжруулах, хүрээлэн байгаа орчны гэнтийн бохирдолд авах арга хэмжээ тогтоон боловсронгуй болгох , бохирдолын эх үүсвэрийг хяналттаа авхад хэрэглэх болно. / Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|