• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-11 16:19:32    
Компьютерийн сүлжээ нь Хятадын удирдлагууд иргэдтэй харилцах шинэ цонх болжээ

Синьхуа Агентлэг

    Сүлжээгээр уламжлах хэлбэр нь Хятадын иргэдийн санаа сэтгэлээ илчлэх, нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралд оролцох шинэ боломж болжээ. Компьютерийн сүлжээ ч Хятадын удирдлагуудад иргэдийн санаа сэтгэлийг ойлгох шинэ цонх болжээ.

    Өнөө Хятадад 111 сая хүн сүлжээ ашиглаж байна. Энэ нь дэлхийн сүлжээ ашиглагчдын 11 хувийг эзэлж байна. Сүлжээний мэдээлэл нь Хятадын засгийн газрын иргэдийн санаа сэтгэлийг ойлгодог чухал зам суваг болсон байна.

    Энэ оны эхээр Хятадын засгийн газрын сүлжээ албан ёсоор ажилласан нь Хятадын засгийн газрын өөрчлөлтийг ахиулах шинэ арга хэмжээ болно. Засгийн газрын сүлжээг ажиллуулсан нь Хятадын иргэд болон засгийн газар сүлжээгээр харилцах цаг үед орсныг харуулж байна гэж дотоод гадаадын олон нийт үзэж байна. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/