2006 оны 1-р улиралд Хятадын нийгэмийг аюулаас хамгаалах байгууллага нь нийгэмийн дэг журамыг хамгаалах үндсэн хамгаалалт болон гэмт хэрэгийг таслан зогсоох үр ашигтай арга хэмжээ авсанаар нийгэмийн дэг журам ерөнхийдөө тогтвортой байна.
Хятадын нийгэмийг аюулаас хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Хэпин 11-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, 1-р улиралд Хятадын нийгэмийг аюулаас хамгаалах байгууллага 92О гаруй мянган эрүүгийн хэрэгт эрүү үүсгэсэн байна. Үүнд иргэдийн амь насны аюулгүй байдалд холбогдсон хүчирхийлэлийн ноцтой гэмт хэрэг тодорхой хамжээгээр багассан байна. Үүнээс гадна нийгэмийн дэг журам зөрчсөн хэрэг , гал түймэр тавьсан, замын осол зэрэг нь ч бүр буурсан байна гэжээ. /Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав/
|