• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-11 17:47:20    
Оюуны өмчид халдсан 3500 хэргийг тасалсан байна

Хятадын Олон Улсын Радио

    Ноднин Хятадын шүүхээс оюуны өмчийн эрхэнд халдсан 3500 гаруй хэргийг хүлээн авч шүүн шийдсэн байна, энэ нь 2004 оныхоос 30 шахам хувиар нэмэгдэж, олонх хэргийг нь таслан шүүсэн байна гэж Хятадын Худалдааны яамны орлогч сайд ноён Чян Зэн вэй 11-ны өдөр мэдэгдсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр энэ тоо баримтыг мэдээлсэн байна.

    Хятадын Худалдааны яамны сайд Бө Шилай энэ мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ: 2000 оноос 2005 оныг хүртэл оюуны өмчийн эрхэнд халдсан 8800 гаруй гэмт хэргийг Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн 13 мянга гаруй сэжигтнийг баривчилсан гэжээ. /Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав/