Хятад улсын дарга Хү Жиньтао 11-ний өдөр Бээжинд Гүржийн ерөнхийлөгч Микхайл Саакашвилитай уулзах үе хэлэхдээ, Хятадын тал Гүрж улстай юуны өмнө эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, машин механикийн үйлдвэрлэл болон шуудан холбоо, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүдийн Гүржид хөрөнгө оруулахыг зоригжуулна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс Гүржтэй хоёр орны засгийн газар, хууль тогтоох механизм болон төрийн нам хоорондын олон давхаргын харилцаа холбоотой байхыг хүсэж байна гэжээ./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав./
|