Хятадын засгийн газар энэ оны 10-р сарын сүүлийн арав хоногт баруун хойт нутгийн Үрүмч хотод төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны сайд нарын бага хурал зохион байгуулах гэж байна.
2006 оны төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны өндөр албаны хүмүүсийн анхны хурал хоёр хоног хуралдаад 11-ний өдөр Үрүмчид өндөрлсөн байна. Энэ хурлаар төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны сайд нарын 5-р бага хурлын үндсэн тохируулалтыг эхний ээлжинд авч хэлэлцсэн байна.
12 орон болон олон улсын байгууллагын бараг 80 төлөөлөгч уг хуралд оролцов. Өндөр тушаалын албаны хүмүүсийн энэ хурал нь 2005 онд болсон сайд нарын 4-р бага хурлаас хойших төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зам харилцаа, эрчим хүч, худалдаа зэрэг салбарын ахицыг голцуу хэлэлцсэн бөгөөд хамтын ажиллагаагаа бүх талаар ахиулах зорилго бүхий " үйл ажиллагааны цогцолбор төлөвлөгөө" боловсруулах, хамтын ажиллагааны шинэ салбар нээх зэрэг чухал асуудлаар зөвлөлдсөн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|