Хятад улс энэ оны сүүлийн хагаст Олон улсын интернэтийн конвенцид нэгдэх бодолтой байна гэж Хятадын Хэвлэл мэдээлэлийн ерөнхий газрын орлогч дарга Лиү Биньжие 11-ний өдөр хэлсэн байна.
Тэрээр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын зохиогчийн эрхийн хэрэг эрхэлсэн үндэсний газар өнгөрсөн онд Төрийн зөвлөлд "мэдээлэлийн сүлжээний нэвтрүүлэх эрхийг хамгаалах дүрэм"-ийн төсөл дэвшүүлсэн, өнөө энэ төслийг хэлэлцэж байгаа. Энэ оны эхний хагаст батлан нийтлэхээр төлөвлөж байна гэжээ.
2001 онд интернэтийн найман орны тэргүүн нарын бага хурлаар тохиролцсон "Олон улсын интернэтийн конвенци"-д, аливаа улс ороныг ямар нэгэн шалтгаар сүлжээний бизнес болон цахим худалдааны хөгжлөөс хориглож болохгүй гэж тэмдэглсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\
|