• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-12 11:06:03    
Үр тариа тарихад нөхвөр олгоно

Хятадын Олон Улсын Радио

     Энэ онд үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг тариачидад шинээр 12 тэрбум 500 сая юаний шууд нөхвөр нэмж олгохоор Хятадын Сангийн яам шийдвэрлэсэн байна.

     Энэ арга хэмжээ нь үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг тариачдын ашиг сонирхолыг тууштай хамгаалахад чиглэж байгаа юм. Энэ онд үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэгг тариачидад олгох шууд нөхвөр нийтдээ 26 тэрбум 700 сая юаньд хүрэх болно. Энэ нь өнгөрсөн оныхоос 102%-иар нэмэгдсэн байна гэж Сангийн яамны албаны хүн 11-ний өдөр Бээжинд мэдэгдсэн байна.

     Хятад улсын нэг тэрбум 300 сая хүн амын дийлэнхийг нь хөдөө тосгоны хүн ам эзэлж байна. Иймээс хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудлыг зохицуулах нь Хятадын нам засгийн газрын ажлын гол зорилт юм. Энэ оны эхээр Хятад улс хөдөө аж ахуйн татварыг чөлөөлсөн нь мөн тариачдын ачаалал дарамтыг цаашид хөнгөлж үр тариа тарих идвэхжилийг нь урамшуулан дэмжихийн тулд юм. / Урангоо орчуулж, Цэцэн хянав/