Хятадын эмэгтэйчуудийн ядуурлын байдал тэрчлэн боловсрол, ажлаар хангагдах, нийгэм нийтийн ажил төрөлд оролцож байгаа зэрэг байдал нь 10 жилийн өмнөхөөс ихээхэн сайжирж, хөдөө тосгоны ядуу эмэгтэйчүүдийн тоо 10 жилийн өмнө 35 сая орчим байсан бол өнөө буураад 12 саяд хүрсэн байна.
Хятад улс хөдөө тосгоны эмэгтэйчүүдэд шууд тус дэмжлэг үзүүлэх ядуурлыг бууруулах иж бүрэн бодлого боловсруулан хэрэгжүүлсэн байна. Жишээлбэл, бага хэмжээний зээл олгох зэрэг арга барилаар ядуу районы эмэгтэйчүүдэд туслан гэр бүлийн туслах үйлдвэрлэл эрхлэх, эмэгтэйчүүдийн онцлогод тохирсон ядуурлыг буруулах төсөл боловсруулан хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн техник сурахад нь туслан дэмжиж ирсэн байна. Орон нутгийн шат бүрийн засаг захиргаа нь ч эмэгтэйчүүдийн ядууралыг буруулах асуудлыг ядуурлыг буруулан чинээлэг амьдралтай болгох төлөвлөгөөнд хамруулсан байна. /Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав/
|