Хятадын хэмжээний шинжлэх ухааны судалгааны томоохон чухал төсөл-"усны бохирдлыг хяналтад авах текник болон усыг цэвэршүүлэх барилга"-ын төсөл 11-ний өдөр Бээжинд мэргэжилтний шалгалтаар батлагдсан байна. Энэ нь Хятад улс усны бохирдлоос урьдчлан сэргийлэх чухал техниктэй болсоныг харуулж байгаа юм.
Танилцуулснаас үзвэл, уг төслийг 2002 онд эхлүүлснээс хойш, олон зүйлийн тусхай сэдэвээр техникийн системтэй судалгааг өрнүүлж, хэрэглээний туршилт хийгээд техникийн чухал ахиц хийсэн байна.
Хятад улс нь усны нөөц баялагаар хомсдолтой орон юм, усыг хэмнэн ашиглах, усны бохирдолоос урьдчлан сэргийлэх нь Хятадад маш чухал ач холбогдолтой юм. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|