ДХБ-ын 11-ний өдөр нийтэлсэн "2005 оны дэлхийн худалдааны байдал хийгээд 2006 оны төсөөлөл" тайланд тэмдэглэхдээ, 2005 онд Америк Европын эдийн засгийн өсөлт илт удааширсан бол харин Хятадын эдийн засаг өсөлтийн хурдаа хэвээр хадгалсан байна гэжээ.
Тайланд тэмдэглэхдээ, 2005 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, худалдааны өсөлт 2004 оныхоос илт буурсан бол харин Хятадын эдийн засгийн өсөлт мөн маш эрчимтэй байж, 9.9 хувиар өссөн байна гэжээ.
Тайланд 2006 оны дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар төсөөлөл хийсэн байна. Оны эхний байдлаас үзэхэд, дэлхийн эдийн засгийн ерөнхий орчин ахуй сайн байгаа боловч тогтворгүй хүчин оршиж байгаа бөгөөд ялангуяа хэрэглээ болон ажилаар хангах хэтийн төлөв хангалтгүй байна. Хэдийгээр ийм байлаа чгэсэн 2006 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.5 хувь, худалдааны эргэлт 7 хувьд хүрч мэднэ гэж тайланд онцолсон байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|