Хятадын орон нутгийн засаг захиргааны өөрчлөлтийг цаашид дэмжих зорилгоор Дэлхийн банк тун саяхан Хятадад 20 сая гаруй ам долларын зээл олгохоор шийдвэрлэсэн байна.
Уг зээлийг Хятадын орон нутгийн засаг захиргаанд мэргэжилтний зөвлөгөө хангах, боловсон хүчин бэлтгэх зэрэг үйлчилгээнд ашиглаж, Хятадын орон нутгийн ядуу амьдралтай хүн ардын тоог багасган, нийгмийн тэнцвэргүй байдлыг арилгаж, нийтийн үйлчилгээ болон зах зээлийн механизмийг сайжруулан, нөөц баялагийг хэмнэх байгаль орчноо хамгаалах талын чадвахийг нэмэгдүүлэх зэрэгт ашиглах юм байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|