ДХБ-ын ерөнхий эдийн засагч Патриск Лов 11-ний өдөр Женед хэлэхдээ: Хятадын засгийн газрын өнөөгийн хэрэгжүүлж байгаа дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхөөр дамжуулан эдийн засгийн хөгжлөө түлхэн ахиулж байгаа бодлого нь ихээхэн зөв оновчтой юм гэжээ.
ДХБ-ын мөн өдөр нийтэлсэн "2005 оны дэлхийн худалдааны байдал хийгээд 2006 оны төсөөлөл" тайланы талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Патриск Лов хэлэхдээ: Хятадад өнөө тулгарч байгаа өрсөлдөөн сорилтын нэг нь даруй эдийн засгийн түргэн өсөлтөөс гарч байгаа ашгийг хэрхэн яаж нэн олон хүнд хүртээх явдал болно, энэх ач холбогдлын талаас хэлэх юм бол дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж байгаад эдийн засгийн хөгжлийг түлхэн ахиулах бодлого нь ихээхэн зөв оновчтой юм. Үүнээс гадна, Хятадын баримтлаж байгаа олон төрлийн бодлого нь дэлхийн эдийн засагт авч хэлбэл сайн талтай болох юм, учир нь ямар бодлого баримтласан ч гэсэн Хятадын эдийн засгийг нэн эрүүл саруулаар өсгөн нэмэгдүүлэх л юм бол дэлхийн эдийн засагт ашигтай бөгөөд дэлхийн худалдаанд ч ашигтай юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|