Хятадын байгаль орчны төлөвлөгөөний хүрээлэгийн орлогч захирал Зөү Шөүминь 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ онд Хятад улс байгаль орчныг хамгаалах ажлаа үргэлжлэн эрчимжүүлж, бохирдлоос сэргийлэн арилгах эрч хүчнээ нэмэгдүүлж, гол чухал газруудын байгаль орчны байдлыг сайжруулна гэжээ.
Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: энэ онд Хятад улс Сунгари мөрөн, 3 хавцалын усан сангийн район зэргийг багтаасан гол чухал газруудын бохирдолыг сэргийлэн арилгах ажлаа цаашид эрчимжүүлж, байгаль орчныг хянан хэмжих хүчин чадлаа дээшлүүлж, ард иргэдийн байгаль орчны эрх ашиг болон амьжиргааны эрүүл саруул нөхцөлийг баталгаажуулна гэжээ.
Ирэх 5 жилд Хятад улс байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлж, хяналт шалгалтын хуулийн системээ чангатгана. Өнгөрсөн 5 жилд Хятад улс байгаль орчныг хамгаалах ажилд нийт 600 гаруй тэрбум юань зарцуулсан байна гэж тэрээр хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|