![]( /mmsource/images/2006/04/12/xinsrc_44204031214299682760911.jpg)
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Америкийн худалдааны нэгдсэн комиссын Хятадын талын дарга Ү И 11-ний өдөр Америкийн нийслэл Вашингтонд үг хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр ард түмний ашиг сонирхолд нийцнэ гэжээ.
![]( /mmsource/images/2006/04/12/xinsrc_4520403121429578065013.jpg)
Ү И Хятад Америкийн худалдааны нэгдсэн комиссын 17-р хурал дууссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Америк хоёр орны эдийн засаг харилцан нөхвөрлөж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байгаа нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны бат бэх хөгжлийн хөдөлгөх хүч мөн, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэдгийг бодит байдал нотолж байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|