Хятадын Түвдийн Будла ордон, Норбулинка цэцэрлэгт хүрээлэн, Сахия хийд зэрэг гурван том бичиг дурсгалын газрын ханын зургийг нөхөн сэргээх ажил урагштай явагдаж, өнөө 2000 гаруй ам метр ханын зургийг хамгаалалтад авч сэргээх ажлыг дуусгаад байна.
2002 оны 6-р сард Хятадын засгийн газар 330 сая гаруй юанаар санхүүжүүлж, 5 жил орчимын хугацаанд Түвдийн дээр дурдсан бичиг дурсгалын гурван чухал газарт бүрэн засвар хийн сэргээж хамгаалалтад авна. Ханын зургийг нөхөн сэргээх нь энэ удаагийн засварын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм.
Танилцуулснаас үзвэл, өнөө Будла ордоны эвдэрсэн ханын зургийн 80 хувийг нөхөн сэргээгээд байгаа бөгөөд Норбулинк цэцэрлэгт хүрээлэнгийн ханын зургийг нөхөн сэргээх ажил бүхнээрээ дуусчээ. Сахия хийдийн 400 ам метр эвдэрсэн ханын зургийг нөхөн сэргээх ажлыг ч дууссан байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|