4-р сарын 11-ний өдрийн 17 цаг 30 минутад Эрээн хотоос Хөххот руу явж байсан нэг автобус уулын замд онхолдсоны улмаас 30 гаруй зорчигч бэртэж гэмтсэний дотор Монгол улсын таван иргэн байсан байна.
Эдгээр бэртэж гэмтсэн зорчигчидыг нэн даруй чөлөөлөх армийн 253-р ангийн эмнэлэгт хүргэж эмчлэж байна. Монгол улсын 5 иргэн хөнгөн бэртсэн болохоор удахгүй эмнэлгээс гарах юм байна.
Монгол улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын згазрын дэд консул Л. Цог Монгол улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын өмнөөс Монголын 5 иргэнийг эргэж очсон бөгөөд 253-р ангийн эмнэлэгт талархал илэрхийлсэн байна. /Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав/
|