Эртний торгоны зам нь эрт дээд үед Хятад Туркменстаныг холбож байсан, одоо байгуулахаар төлөвлөж байгаа Хятадад хүрэх байгалийн хийн хоолой нь орчин үеийн торгоны зам болж, хоёр орны харилцааг цаашид нягтруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэж Туркменстаны ерөнхийлөгч Сапармурат Ниязов 12-ны өдөр болсон засгийн газрын хурал дээр хэлсэн байна.
Тэрээр хурал дээр энэ 4-р сарын эхээр Хятад улсад хийсэн төрийн айлчллаа нэгтгэн дүгнэж хэлэхдээ, Хятадад хийсэн энэ айлчлал элбэг баялаг амжилтад хүрч, Туркменстан Хятадын харилцааны хөгжлийн шинэ цаг үеийг нээсэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|