Хятадын олон улсын Монгол хувцасны анхны яармаг энэ оны 11-р сард Бээжинд болох гэж байна. Энэ яармагаар Монголчуудын уламжлалт болон орчин үеийн хувцас өмсгөлийг үзүүлэн сонирхуулах юм байна.
Өвөр Монголын ардын урлагчдын нийгэмлгийн зохион байгуулах энэ яармаг долоон хоног үргэлжлэх бөгөөд Бээжингийн Үндэстэний соёлын ордонд болох юм байна.
Монгол хувцас өмсгөлийн үзүүлэх тэмцээн нь уг яармагийн нэг чухал агуулга болно. Үзүүлэх тэмцээн нь аймаг бүлгээр нэгж болгож Өвөр Монголын Барга, Буриад, Жарууд, Хорчин, Баарин, Цахар, Ордос, Алша зэрэг 20 гаруй аймаг,сум, тэрчлэн Хэй Лүнжян мужийн Дүрвэд, Гирийн мужийн Горлос, Хөхнуур мужийн Цайдам, Юнинань мужийн ШинМэн сум зэрэг аймагаас оролцох аж. Мөн гадаадаас Монгол улс болон ОХУ-ын Монгол угсаатаны төлөөлөгчид ирж оролцох юм байна. \Цэцэн орчуулж, Урангоохянав.\
|